Мэйжик мед ХХК нь Хурдацтайгаар хөгжиж буй аж үйлдвэрийн 4-р хувьслын энэ цаг үед хөгжилтэйгөө хөл нийлүүлэн алхаж, техник технологийн дэвшилтэд боломжийг салбартаа нэвтрүүлэх зорилготойгоор Дүрс оношилгооны чиглэлээр мэргэшсэн инженерүүд болон програм хангамжийн инженерүүд хамтран салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар шамдаж ажиллаж байна.
“Бид салбартаа түүчээлэгч байж цаг үедээ тохирсон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг цаг үргэлж эрэлхийлж байдаг билээ."
Дэлхий даяар хүн төрөлхтний цаашдын хөгжилд хиймэл оюуныг ашиглан хэрхэн илүү бүтээмжтэй ажиллах вэ гэдэг тал дээр их ач холбогдол өгч байна. Эдгээрээс судалгааны шатнаас хэрэгжүүлэх шатанд ирээд байгаа ажлуудаас дурдвал:
Цээжний рентген зургийн оношилгоонд хиймэл оюуныг ашиглавал оношилгоо болон бүтээмжид ямар дэвшил гарч болохыг судалж байна.
Нэг талаас оношилгооны чанарыг хэрхэн сайжруулах
Нөгөө талаас бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрхэн хурдан оношилгоо хийх гэдэг тал дээр судалгаа хийж байна.
Тухайлбал урьдчилан сэргийлэх үйлчилгээнд цээжний рентген зургийг уншихад хиймэл оюун ашиглах нь оношилгооны нарийвчлалыг 98% - д хүргэх, үзлэгийн цагийг 50% хэмнэх боломж харагдаж байна.